현대 한국어와 몽골어의 서법 대조 연구
Орчин цагийн солонгос, монгол хэлний төлөвийн харьцуулсан судалгаа
0
조회
0
다운로드
12
인용
0
참고문헌
키워드
초록
Орчин цагийн монгол хэлэнд хүүрнэн төгсгөх хэлбэрээр хэрэглэгдэж байгаа цагаар төгсгөх нөхцөл ба үйлт нэр(тодотгон холбох нөхцөл) нь солонгос хэлний төгсгөх нөхцөл(final ending) ба урьдчилан төгсгөх нөхцөл(pre-final ending)-ийн үүргийг хамт гүйцэтгэж байна. Тиймээс солонгос хэлэнд төгсгөх нөхцөлийн урьд цаг-байдалтай холбоотой урьдчилан төгсөх нөхцөл орвол монгол хэлний тохиолдолд уг солонгос хэлний урьдчилан төгсгөх нөхцөлтэй харьцуулан үзэж чадах цагаар төгсгөх нөхцөл буюу тодотгон холбох нөхцөлөөр илэрхийлж болно. Солонгос хэлний хүүрнэх хэлбэр(평서형)-ийн ‘-다(-는다, -ㄴ다)’, ‘-네’, ‘-습니다(-ㅂ니다)’ нөхцөлтэй харьцуулж чадах монгол хэлний хүүрнэх хэлбэрийн нөхцөл нь ‘-на⁴’, ‘-даг⁴’ байж болно. Гэтэл урьд хойно өгүүлбэр хоорондын харьцаа, ярианы байдал зэргээс уг өгүүлбэрт магадлах, батлах зэрэг баймж утга гарвал тодотгон холбох нөхцөлтэй өгүүлэхүүний ард ‘юм’ гэсэн баймж сул үгйиг нэмэн хэрэглэж тухайн утгыг илэрхийлж болно. Мөн туслах үйл үгийн үүрэг гүйцэтгэж байгаа ‘бай-’, ‘бол-’ зэрэг үйл үгэнд цагаар төгсгөх нөхцөлийг холбосон ‘үйл үгийн үндэс+тодотгон холбох нахцөл бай-+цагаар төгсгөх нөхцөл’ гэсэн нийлмэл хэлбэрээр ч илэрхийлж болно. Солонгос хэлний гайхах хэлбэр(감탄형)-ийн ‘-구나(-ㄴ구나, -군, -ㄴ군)’, ‘-구만’ нөхцөлтэй харьцуулж чадах монгол хэлний хүүрнэх хэлбэрийн ганцаарчлсан нөхцөл нь байхгүй байна. Гэтэл тухайн утгыг илэрхийлэхээр ‘үйл үгийн үндэс+тодотгон холбох нахцөл бай-+цагаар төгсгөх нөхцөл’ гэсэн ‘-даг4 байна’ ба ‘үйл үгийн үндэс+тодотгон холбох нахцөл баймж сул үг бай-+цагаар төгсгөх нөхцөл’ гэсэн ‘-даг⁴ юм байна’ зэргийн нийлмэл хэлбэрээр тухайн утгыг илэрхийлж болно. Мөн ‘-구나(-ㄴ구나, -군, -ㄴ군)’, ‘-구만’ нөхцөлийн өмнө өнгөрсөн цагийн ‘-었-’ орвол ‘-сан⁴ байна’ буюу ‘-сан⁴ юм байна’ гэх мэт уг солонгос хэлний урьдчилан төгсгөх нөхцөлтэй хамаардаг тодотгон холбох нөхцөлөөр хэрэглэгднэ. Солонгос хэлний болзох хэлбэр(약속형)-ийн ‘-으마(-마)’, ‘-음세(-ㅁ세)’, ‘-을게(-ㄹ게)’ нөхцөлтэй харьцуулж чадах монгол хэлний хүүрнэх хэлбэрийн нөхцөл нь ‘-я(-е, -ё)’ гэсэн 1-р биеэр төгсгөх нөхцөл ба цагаар төгсгөх нөхцөл ‘-на⁴’ байж болно. Солонгос хэлний асуух төлөв(의문법)-ийн ‘-으냐(-느냐, -냐)’, ‘-으니(-니)’, ‘-을까(-ㄹ까)’, ‘-나’ ‘-습니까(-ㅂ니까)’, ‘-지’ нөхцөлтэй харьцуулж чадах монгол хэлний хэлбэр нь ерөнхийдөө ‘уу(үү)’, ‘юу(юү)’, ‘бэ(вэ)’ зэргий асуух сул үг байж болохоос гадна өгүүлбэрийн аялга буюу өгүүлэхийн байдлаас янз бүрийн баймж утга гарвал ‘биз’, ‘билээ’, ‘билүү’ гэх мэтийн баймж сул үг, ‘бол(бол уу/болов уу-гийг хэмнэсэн хэлбэр/)’, ‘юм бол(бол уу/болов уу-гийг хэмнэсэн хэлбэр/)’ гэсэн хэмнэсэн хэбэрээр ч хэрэглэгдэх тохиолдол олон бий. Солонгос хэлний захирах төлөв(명령법)-ийн ‘-아라/-어라/-여라’, ‘-게’, ‘-(으)오’, ‘-(으)십시오’, ‘-소서’, ‘-(으)려므나’, ‘-(으)렴’, ‘-(으)라’ зэргийн нөхцөлтэй харьцуулж чадах монгол хэлний хэлбэр нь ‘-ø(제로형)’, ‘-аарай⁴’, ‘-аач⁴’, ‘-гтун²’, ‘-уузай²’ ба ‘-г’, ‘-тугай²’, ‘-аасай⁴’ хүсэх төлөв(청유법)-ийн ‘-자’, ‘-세’, ‘-읍시다/ㅂ시다’ зэргийн нөхцөлтэй харьцуулж чадах монгол хэлний хэлбэр нь ‘-я(-е, -ё)’ байж болох юм. Дээр дурдсанаас үзвэл солонгос, монгол хэлний нэгэн нөхцөлд хэд хэдэн нөхцөлийг харьцуулж чадна гэдгийг тодорхой мэдэж болно. Энэ нь нэг нөхцөлөөр янз бүрийн утгыг илэрхийлж байгаатай холбоотой. Бас ямар нэгэн хэлбэрийг заавал нэг нэгээр харьцуулан үзэж чадахгүй гэдгийг ч мэдэж болох юм. Логик талаас нь хэрэглэж чадах боловч уугуул өгүүлэгчийн хэлний зуршилаар хэрэглэгддэггүй. Мөн хэрэглэж байгаа боловч хоёр хэлэнд яг ижилхэн утгыг илэрхийлдэггүй гэдэгтэй холбоотой юм.
참고문헌 (31)
- 강신, "현대몽골어의 첨사와 문종결어미에 관한 연구", 박사, pp.1999
- 강신, "현대몽골어 연구" (2004), 문예림
- 고영근, "한국어의 시제 서법 동작상" (2004), 태학사
- 권재일, "한국어통사론" (1992), 민음사
- 김지은, "우리말 양태 용언 구문에 대한 연구", 박사, pp.1996
- 남기심, "현대 국어 통사론" (2001), 태학사
- 민현식, "국어 문법 연구" (2000), 역락
- 박덕유, "문법교육의 이론과 실제" (2005), 역락
- 서정수, "국어문법" (1996), 한양대학교 출판원
- 우형식, "학습 활동을 겸한 한국어 문법론" (2003), 부산외국어대학교 출판부
- 이관규, "국어 교육을 위한 국어 문법론" (2005), 집문당
- 이익섭, "한국어 문법" (2005), 서울대학교 출판부
- 이익섭, "국어문법론" (1994), 동아출판사
- 이휘자, "텍스트 분석적 국어 어미의 연구(사전식)" (1999), 한국문화사
- 장경희, "현대국어의 양태범주연구" (1984), 탑출판사
- 장경희, "서법과 양태" (1998), 태학사
- 황병순, "한국어 문장 문법", 한국문화사., ~ (2004)
- 額?德木圄, "蒙古語品詞類(Монгол хэлний ?гсийн аймаг)" (1992), 內蒙古少年兒童出版社
- Б.Базилхан, "?йл ?гийн хэл з?йн айнууд,?йл ?гийн хэлбэр,"Орчин цагийн монгол хэл з?й",Улсын Хэвлэлийн Хэрэг Эрхлэх Хороо", ~ (1966)
- Б.П?рэв-Очир, "?йл ?гийн н?хц?лд??лэн холбох н?хц?л, 『Орчин цагийн монгол хэлний ?гз?йн байгуулалт』, Улаанбаатар", ~ (1987)
- Б.П?рэв-Очир, "『Орчин цагийн монгол хэлний ?г??лбэрз?й』, Улаанбаатар", ~ (1997)
- Г.Гантогтох, "Сул ?г, 『Орчин цагийн монгол хэлний ?гз?йн байгуулал - тэрг??н дэвтэр-』, Шинжлэх Ухааны Академи Хэл Зохиолын Х?рээлэн, Улаанбаатар", ~ (1987)
- Ж.Баянсан, "?йл ?гийн тогтолцоо, 『Орчин цагийн монгол хэл』, Шинжлэх Ухааны Академи Хэл Зохиолын Х?рээлэн, Улаанбаатар", ~ (1997)
- П.Бямбасан, "?йл ?гийн тодотгон холбох н?хц?л, 『Орчин цагийн монгол хэлний ?гз?йн байгуулалт』, Улаанбаатар", ~ (1987)
- Т.Пагва, "『Хэлний шинжлэлийн удиртгал』, Улсын Хэвлэлийн Газар, Улаанбаатар", ~ (1959)
- Ц.?н?рбаян, "?йл ?гийн т?гс?х н?хц?л, 『Орчин цагийн монгол хэлний ?гз?йн байгуулалт』, Улаанбаатар", ~ (1987)
- Ц.?н?рбаян, "『Орчин цагийн монгол хэлний ?г з?й』, Улаанбаатар", ~ (2004)
- Ц.?н?рбаян,Л.Жумдаан, "?г з?й, 『Орчин цагийн монгол хэл』, Монгол Улсын Боловсролын Их Сургууль Монгол судлалын сургууль Монгол хэлшинжлэлийн тэнхим, Улаанбаатар", ~ (2004)
- Ш.Барайшир, "『Орчин Цагийн Монгол Хэлний ?г??лбэрз?й』, Шинжлэх Ухааны Академи Хэл Зохиолын Х?рээлэн, Улаанбаатар", ~ (1989)
- Ш.Лувсанвандан, "『Орчин цагийн монгол хэлний б?тэц -Монгол хэлний ?г, н?хц?л хоёр нь』, Улаанбаатар", ~ (1968)
- Ю.М?нх-Амгалан, "『Орчин цагийн монгол хэлний баймжийн ай』, Улаанбаатар", ~ (1998)
