본문 바로가기
KERD
논문KCI 등재

현대 몽골어와 한국어의 부정문 대조 연구

temp

0

조회

0

다운로드

1

인용

0

참고문헌

키워드

초록

Оршил Монгол солонгос хоёр хэлний үгүйсгэх өгүүлбэрийн бүтцийн тухай асуудал хэлний түүхийн судалгаануудын дундаас хамгийн ихээр хөндөгддөг сэдвүүдийн нэг юм. Солонгос хэлний үг бүтэх онолын судалгаанд хэлзүйн бусад асуудлуудаас хамгийн их маргаантай нь болох энгийн үгүйсгэх өгүүлбэр болон нийлмэл үгүйсгэх өгүүлбэр хоорондын бүтцийн харилцан хамаарлыг тодруулан гаргах нь хамгийн чухал байдаг бол монгол хэлний хувьд ч үг зүй, өгүүлбэр зүйн бүтцийн хувьд ихээхэн анхаарал татдаг зүйлийн нэг юм. Энэ нь хоёр хэлний үгүйсгэх өгүүлбэрийн утга зүйн болоод бүтцийн хувьд адил ба нэг талаар энгийн ба нийлмэл өгүүлбэрийн төвшинд илэрхийлж байгаа талаас нь ангилан ялгах хэрэгтэй байдаг бол нөгөө талаас өгүүлбэрийн төгсгөх нөхцөлтэй орон зайн үүднээс холбогдох хийгээд өгүүлбэр дэх байрлалаар нь ангилан үзэх асуудалтай холбоотой байна. Мөн монгол хэлний үгүйсгэх сул үг болон хориглох сул үг үг зүйн хувьд нилээд сайн цэгцлэгдсэн хэдий ч өгүүлбэрийн төвшинд хэлзүйн үүднээс үүргийн талаар нь ангилан ялгах асуудал төдийлөн тодорхойлогдоогүй бөгөөд одоогоор хоёр хэлэнд үүнийг шийдвэрлэх аргазүй байхгүй байгааг хэлэх хэрэгтэ й юм. Тиймээс бид энэхүү өгүүлэлдээ хоёр хэлний үгүйсгэх өгүүлбэрийн талаарх судалгааны ололт амжилт, тухайлбал монгол, солонгос хэлний үгүйсгэх хэлбэрийг утгазүйн үүднээс хэрхэн ангилан авч үзсэн талаар 1‐р бүлэгтээ авч үзэх бол дараагийн бүлэгт үгүйсгэх өгүүлбэрийн ангилалд тулгарч буй бэрхшээл болон төгсгөх нөхцөлтэй харьцах харьцаа, өгүүлбэр дэх байрлалын талаар жишээ татан тайлбарлаж, 3‐р бүлэгтээ монгол солонгос хоёр хэлний үгүйсгэх өгүүлбэрүүдээс төлөөлөх болох хэд хэдэн бүтэц дээр туулгуурлан харьцуулсан ажиглалт хийж дахин нягтлан үзэн дараа дараагийн судалгааны ажлын чиглэлийг хэрхэн тогтоох талаар авч үзэх болно. I. Монгол, солонгос хэлний үгүйсгэх өгүүлбэрийн судлах зүйл, хамрах хүрээ Аливаа хэлний өгүүлбэрийн үндсэн бүтцийг батлах хэлбэрээр тодорхойлон түүнийгээ үгүйсгэх нөхцөлөөр хэлбэржүүлэн үгүйсгэх хэлбэрийг бий болгодог. Үгүйсгэх хэлбэр гэдэг нь тухайн өгүүлбэрт үгүйсгэх утга нэмэн оруулж буй хэлзүйн бүрэлдүүлэгч болон бүлэг үгсийг хэлж байна. Солонгос хэлний үгүйсгэх хэлбэр бүхий үгс нь ‘않다’, ‘못하다’, ‘안’, ‘못’ зэрэг байгаа бол монгол хэлний хувьд нэрийн үгүйсгэл, үйлийн үгүйсгэл гэсэн үндсэн хоёр хэлбэрт хуваагдах ба нэрийн үгүйсгэлд үгүйсгэх хэлбэр нь залгавар байдлаар үйлийн үгүйсгэх хэлбэр нь угтвар байдалтай байна. Өөрөөр хэлбэл, нэрийг үгүйсгэх хэлбэр нь ямагт нэр үгийнхээ хойноос залгагддаг бол үйлийн үгүйсгэх хэлбэр нь ямагт үйл үгийнхээ урд байрладаг онцлогтой байна. (Poppe 1974:174‐175), (Yu 1991:6‐8), (김미현 1994:6) Солонгос хэлний үгүйсгэх өгүүлбэрийн талаарх судалгаа түүний онцлог шинжид тулгуурлан үе үеийн өгүүлбэр зүйн судлаачид олон талаас нь нарийвчлан судалсаар иржээ. Ялангуяа, солонгосын үгүйсгэх өгүүлбэрийн талаар гарсан өмнөх судалгааны бүтээлүүдийг харахад ихэнх нь монгол хэлний үгүйсгэх өгүүлбэрийн нэгэн адил өгүүлбэр зүйн талаас нь л авч үзсэн байх бөгөөд цаашдын судалгааны чиглэлийг утга зүйн үүднээс авч үзэх нь илүү ач холбогдолтой мэт санагдана. II. Монгол, солонгос хэлний үгүйсгэх өгүүлбэрийн бүтэц, хязгаар Монгол хэлний үгүйсгэх хэлбэр нь хэд хэдэн хэлбэртэй байна. Үгүйсгэх хэлбэр нь нэрийн үгүйсгэл, үйлийн үгүйсгэл гэсэн үндсэн хоёр хэлбэрт хуваагдах ба нэрийн үгүйсгэлд үгүйсгэх хэлбэр нь залгавар байдлаар үйлийн үгүйсгэх хэлбэр нь угтвар байдалтай байна. Өөрөөр хэлбэл, нэрийг үгүйсгэх хэлбэр нь ямагт нэр үгийнхээ хойноос залгагддаг бол үйлийн үгүйсгэх хэлбэр нь ямагт үйл үгийнхээ урд байрладаг онцлогтой байна. Судлаачдын бүтээлийг харахад нэрийн үгүйсгэх хэлбэр нь “үгүй, биш” зэрэг байх бөгөөд эдгээр нь бие даан хэрэглэгдэх ба зарим тохиолдолд өгүүлбэрийн төгсгөлд хэрэглэгддэг бол “үл, эс” нь тодотгон холбох нөхцөл болон цагаар төгсгөх нөхцөл авсан үйл өгүүлэхүүний өмнө байрладаг хэмээн тодорхойлжээ. Харин хориглох сул үгт “бүү, битгий, хэрэггүй, ёсгүй” зэрэг орох бөгөөд эдгээрийн дотроос “бүү, битгий” нь биеэр төгсгөх нөхцөл бүхий үйл өгүүлэхүүний өмнө, “хэрэггүй, ёсгүй” нь ирээдүй цагийн тодотгон холбох нөхцөл авсан үйл өгүүлэхүүний ард тус тус байрлаж хориглох утга илрүүлнэ гэж тайлбарлажээ. (Ц. Өнөрбаян, 329) III. Үгүйсгэх өгүүлбэрийг ангилах тухай асуудал Солонгос хэлний бүх өгүүлбэрийг үндсэндээ “батлах өгүүлбэр”, “үгүйсгэх өгүүлбэр” гэж хувааж болно. Энэ нь батлах өгүүлбэрийн ангилалд багтах бүхий л хэлбэр үгүйсгэх өгүүлбэрийн хувьд ч нэгэн адил байдагтай холбоотой. Солонгос хэлний үгүйсгэх хэлбэрийн талаарх санал зөрөлддөг асуудлуудын нэг болох түүний ангилалын тухай саналуудыг харахад үнэхээр нэгдмэл нэг шалгуураар хандаагүй онолын зөрүүтэй асуудлууд харагддаг. Эдгээр нь ч цаашид авч үзэх асуудлуудад багтаж байгаа юм. Харин энэ асуудлууд шийдэхийн тулд үгүйсгэх өгүүлбэрийг утгын талаас нь нарийвчлан судалж түүнийгээ өгүүлбэр зүйн аргаар дахин нягтлах хэрэгтэй гэж үзэж байна.

Abstract

참고문헌 (11)

  1. 강신, "현대몽골어의 첨사와 문종결어미에 관한 연구" (1999)
  2. 김동식, "부정 아닌 부정" (1981)
  3. 김미현, "몽골어의부정법 연구 몽어노걸대를 중심으로" (1994)
  4. 박정규, "국어부정문의 체계적 연구" (2002), 보고사
  5. 이익섭, "한국어 문법" (2005), 서울대학교출판부
  6. 유원수, "A Study of Mongolian Negation" (1991), dissertation Indiana University
  7. 유동석, "국어의 매개변인문법" (1995), 신구문화사
  8. 유동석, "몽골어 동사류의 부정" (1991)
  9. ?. ?臧閃侁乙?, "蕎婆? 稱燼勖 溢帳鏑 膵鷹僥 蓀雩鍊勖 纖" (1998), 宅薛奬薛診?
  10. Rita Kullmann, "Mongolian Grammar" (1996), Ulaanbaatar
  11. "рчин цагийн монгол хэлний үг зүй, Улаанбаатар" (2004)

관련 논문AI추천

이 간행물의 다른 논문 (9건)