현대몽골어와 한국어의 부정명령법 비교 연구
A Comparative Study Negative imparative between modern Mongolian & Korean
0
조회
0
다운로드
1
인용
0
참고문헌
키워드
초록
Орчин цагийн монгол, солонгос хэлэнд үгүйсгэн захирах хэлбэр нь өгүүлбэрзүйн түвшинд төдийгүй хэлэхүйн түвшинд илэрч байгаа нь тун сонирхолтой байна. Монгол хэлний үгүйсгэх харьцаа, түүний илрэх хэлбэр, хэв шинжийн онцлогийн талаар цөөнгүй эрдэмтэд судалсан хэдий ч хэлцийн төвшинд, хэлэхүйн төвшинд хэрхэн илэрч байгаа судалгаа төдийлөн их байдаггүй. Нэгэнтээ, Юү Воньсү(1991: 338) монгол хэлний үгүйсгэх харьцааг үйл үгийн энгийн үгүйсгэх хэлбэрээс тусад нь судалж үзэх хэрэгтэйг дурдсан байна. Сүүлийн үеийн судалгаанаас харахад, Д.Энхжаргал(2012)-д үгүйсгэлийн утгыг өгүүлбэрийн төвшинд төдийгүй өгүүлэмж, дискурсийн хэмжээнд судлах боломжтой талаар дурдсан байна. Бидний энэ удаагийн судалгаанд дээрх хугацаанд судалгааны эргэлтэд багагүй орж байсан үгүйсгэлийн тэмдэглэгч “бүү, битгий, боль, -уузай2, бий/вий, ёсгүй, хэрэггүй, болохгүй” зэргээс гадна өгүүлэхүйн түвшинд далд хэлбэрээр илэрч байгаа тохиолдлуудын утга, хэв шинжийг тодорхойлох оролдлого хийлээ. Ялангуяа, үгүйсгэн захирах утга нь асуух өгүүлбэрээр дамжин илрэхдээ өгүүлэгч, сонсогч хийгээд үйлийн илрэх цагийн харьцаа зэрэг нь тун чухал болохыг анзаарч болохоор байна. Эрдэмтэн судлаач Д.Бадамдорж монгол хэлний нэр үгийн үйлдэхийн тийн ялгалын нөхцөл өгүүлбэрийг бусад үг, өгүүлбэртэй саарыг хориглох, сайныг номлох утгатай хэвшмэл хэлц бүтээх онцлогтой болохыг соргогоор ажигласан нь харагдаж байна.Ер нь монгол зүйр цэцэн үг, хэлц нь аливаа зүйлийг анхааруулсан, болгоомжлуулсан, хориглосон, сэрэмжлүүлсэн, хүсэх зэрэг баймж утга илэрхийлэх нь олонтоо гарах бөгөөд энэ нь нэг талаар далд аргаар үгүйсгэн захирах хэлбэрийн нэг мөн гэж үзэх болохоор байна. Энэ мэт далд хэлбэрээр үгүйсгэн захирах хэлбэр илэрч байгаа өгүүлбэрийн хэв шинж, тэдгээрийн баймж утгыг харахад бололцоот бус байдлыг таамагласан анхааруулсан, сэрэмжлүүлсэн, заналхийлсэн зэрэг байдлаар үгүйсгэн захирч байгаа бол мөн өгүүлэгчийн хүсэл санааг идэрхийлсэн хүсэмжилсэн, мөрөөдсөн утга бүхий өгүүлбэрээр хориглосон, хориглон хүссэн, гуйн хүсэмжилсэн баймж утгатай хориглох хэлцийн хэв шинж байж болох тухай авч үзлээ. Бидний энэхүү судалгааны ажил нь орчин цагийн монгол хэлний үгүйсгэх харьцаа, түүний илрэх хэлбэр, хэв шинжийн онцлогийг солонгос хэлний үгүйсгэн захирах харьцаатай дүйцүүлэн үзэж, хоёр хэлний хэлц, хэллэг, өгүүлбэрзүйн болон хэлэхүйн онцлог нь ямар ижил төстэй шинж чанартай болох, мөн ямар ялгаатай шинж байдал үзүүлж болохыг судлан үзэх ажиглалтын маань суурь судалгаа болж байна.
Abstract

참고문헌 (22)
- 강신, "현대 몽골어 연구" (2004), 문예림
- 강신, "현대 몽골어와 한국어의 문법비교연구" (2009), 한국문화사
- 고영근, "우리말 문법, 그 총체적 모습" (2018), 집문당
- ’ 표시 서술씨씨끝의 의미 분석 연구(1): “-구나, -으니, -을라, -어라”를 중심으로, "겨레어문학", 1995, ~, pp.건국대국어국문학연구회
- 김성화, "-{지", 다가, 국어국문학, pp.1989, 102[DOI]
- 김애화, "중국조선어문" (2009), 길림성민족사무위원회
- 도재학, "韓國語 否定 標識 ‘-지 말-’에 대하여 - 禁止 標識로서의 設定可能性을 中心으로 -", 어문연구(語文硏究), 45(3), pp.33~72 (2017), 한국어문교육연구회[DOI]
- 도재학, "두려움의 개념과 경계 형식의 문법 -한국어 어미 ‘-을라’, ‘-을세라’를 중심으로-", 國語學, (88), pp.201~233 (2018), 국어학회
- 유원수, "몽골어 동사류의 부정", 동방학지, 73(0) (1991), 연세대학교 국학연구원
- 유원수, "몽골어의 금지문", 몽골학, (1) (1992), 한국몽골학회
- 이명옥, "한일 부정명령문의 간접발화행위에 대한 고찰", 일본어문학, (77), pp.105~128 (2017), 일본어문학회[DOI]
- 이상복, "동사 ‘말다’에 대하여", 연세어문학, 12 (1979), 연세대학교 국어국문학과
- 이정민, "부정명령의 분석", 어학연구, 13(2) (1977), 서울대학교 언어교육원
- Badamdorǰ D., "Mongol xelnii utgazüin šinjilgee, Erdem šinjilgeenii ögüülliin emhetgel", ~ (2007)
- Bat-Ireedüi J., "Mongol xelnii ügüisgün zaxirax xaricaa ba tüünii ilrex xelberüüd", 東京外國語大學校論集, (78) (2009)
- Bazarragčaa M., "Mongol xelnii ögüülber sudlal", ~ (2005)
- Byambasan P., "Mongol xelnii onol bütciin asuudald" (2006), Ulaanbaatar.
- Enkkhǰargal D., "Mongol xelnii ögüülberiin utgiig ügüisgün zaxiraxui", Acta Mongolica, 12(383) (2012)
- Luvsanvandan Š., "Orčin cagiin mongol xelnii bütec-Üg nögcöl xoyar", ~ (1968)
- Mönkh-Amgalan Yu., "Orčin cagiin mongol xelnii büteever sudlal", ~ (2014)
- Önörbayan C., "Orčin cagiin mongol xelnii üg züi", ~ (2004)
- Ravdan E., "Xel šinjleliin utgazüi", ~ (2009)