본문 바로가기
KERD
논문KCI 등재

현대 몽골어와 한국어의 부사 대조 연구

temp

0

조회

0

다운로드

5

인용

0

참고문헌

키워드

초록

Энэхүү судалгааны ажилдаа монгол хэлний дайвар үгийг үг зүйн болон өгүүлбэр зүйн үүднээс солонгос хэлний дайвар үгтэй харьцуулан үзэж түүний бүтэх арга, утга зүйн ангилал, өгүүлбэр доторх үүрэг хийгээд байрлалыг дахин тодорхойлох зорилго тавилаа. Судалгааны ажлыг дараах байдлаар хураангуйлан дүгнэж болохоор байна. Нэгдүгээрт, монгол хэлний дайвар үг нь үл ялгаллагдах шинжтэй боловч тийн ялгалаар заримдаг ялгаллагдаж, хамаатуулахын зүүвэр авч байгаа нь нэрийн айн шинжтэй ба мөн тэмдэг нэр, үйл үгтэй төстэй шинж үзүүлэх үг зүйн өвармөц шинж байдал бүхий дутмаг дайвар үг байна. Нөгөө талаар, солонгос хэлний дайвар үг нь монгол хэлний дайвар үгээс өөрөөр үл ялгаллагдах шинжтэй ба зарим тохиолдолд туслах үгтэй л холбогддог. Хоёрдугаарт, монгол солонгос хоёр хэлний дайвар үг нь түүний үг зүйн шинж байдал, бүтэх аргын үүднээс а. энгийн буюу цэвэр дайвар үг (simple adverb), б. нийлмэл дайвар үг (compound adverb), в. үүсмэл дайвар (derivational adverb) гэж ангилж болно. Ялангуяа монгол хэлний дайвар үгийн бүтцийг хара хад үүсмэл дайвар үг нь энгийн/цэвэр дайвар үг, нийлмэл дайвар үгээс илүүтэйгээр хөгжсөн нь харагдаж байна. Мөн дайвар үгээс төрөл бүрийн айн үгс, тухайлбал үйл үг, тэмдэг нэр, нэр үгс үүсэх онцлогтой байна. Харин солонгос хэлний хувьд үүсмэл дайвар үгээс илүүтэйгээр энгийн болон нийлмэл дайвар үгс илүү хөгжсөн нь харагдаж байна. Гуравдугаарт, монгол хэлний дайвар үгсийг утгаар нь орон заах дайвар үг, цаг заах дайвар үг, тоо хэмжээ заах дайвар үг, дүр буюу чанар байдал заах дайвар үг, хүч нэмэгдүүлэх дайвар үг гэж ангилж болно. Дөрөвдүгээрт, монгол хэлний дайвар үг нь өгүүлбэрт гүйцэтгэх үүргийн хувьд гол төлөв үйл үг, тэмдэг нэрийг тодотгох боловч төрлөөсөө хамаарч нэр үг болон дайвар үгтэй ч харьцах тохиолдол байна. Мөн монгол хэлний баймж утга бүхий дайвар үг нь батлах, бололцоот бус, зайлшгүй, барагцаалах, мэдээжийн, ерөнхий шинж бүхий олон төрлийн утга илэрхийлж байна. эдгээр баймж утга бүхий дайвар үгс нь өгүүлбэрийн доторх байрлалаараа хязгаарлагдмал бус бөгөөд үйл үг, тэмдэг нэр, нэр үг зэрэгтэй холбогддогоороо онцлогтой байна. Мөн дайвар үгийн утгаасаа хамааран хүүрнэх, асуух, захирах хүсэх зэрэг өгүүлбэрийн төгсгөх нөхцөлүүдтэй хамт хэрэглэгдэж болно. Баймж дайвар үг нь бусад дайвар үгнүүдээс онцлогтойгооро өгүүлбэр дэх тухайн байрлалаасаа үл хамааран чөлөөтэй хэрэглэгдэж болдог байна.

Abstract

참고문헌 (8)

  1. 고영근, "국어형태론연구" (1993), 서울대학교출판부
  2. 고영근, "표준국어문법론" (2001), 탑출판사
  3. 서정수, "한국어의 부사" (2005), 서울대학교출판부
  4. 서울대학교 대학원 국어연구소, "국어연구 어디까지 왔나" (1990), 동아출판사
  5. 손남익, "국어부사연구" (1995), 박이정출판사
  6. 임유종, "한국어 부사 연구" (1999), 한국문화사
  7. Хангин, "Basic Course in Mongolian. Indiana University, Research Institute fo Inner Asian Studies" (1992)
  8. 창, "?w팍? ?Q?a倍 ?p?ㅷC ???" (1960)

관련 논문AI추천

이 간행물의 다른 논문 (9건)