현대 몽골어와 한국어의 내포문 대조 연구 -명사절, 관형사절 내포문을 중심으로-
temp
0
조회
0
다운로드
6
인용
0
참고문헌
키워드
초록
Монгол хэлэнд солонгос хэлнйи нэгэн адил нэр, тодотгол гишүүн өгүүлбэрийг заах түүнийг бүтээх нөхцөл байхгүй тул түүний үүргийг тодотгон холбох нөхцөл(‐сан4, ‐даг4, ‐аа4, ‐х) орлон илэрхийлдэг байна. Мөн байц гишүүн өгүүлбэрийг ч солонгос хэлний угсруулан холбох нөхцөлтэй нэгэн төрлийн нөхцөл болох угсруулан холбох нөхцөл(‐вч, ‐магц4, ‐тал4, ‐хлаар4, ‐вал4/‐бал4, ‐нгуут2, ‐нгаа4, ‐хаар4, ...) илрүүлж тэдгээрийн утгыг илрүүлж байна. Гэхдээ тэдгээрийн төрөл зүйл болон тооны хувьд солонгос хэлний байц гишүүн өгүүлбэрийн нөхцөлийг бодвол харьцангуй цөөн тул эдгээрийн утгыг өгүүлбэр хоорондын харьцаа, эхийн утга, ярианы аялга зэргээр илрүүлж байгаагаараа онцлогтой юм. Өөрөөр хэлбэл, монгол хэлний нэг нөхцөл тухайн өгүүлбэр, эхийн утгаасаа хамааран солонгос хэлний гурваас дөрвөн нөхцөлийн утгыг илэрхийлж байгаа юм. ‘‐음(‐ㅁ)’ нөхцөл авсан солонгос хэлний нэр гишүүн өгүүлбэр(명사절)‐ийн өгүүлэгдэхүүн нь ‘‐이’ болон ‘‐은’ нөхцөл авч өгүүллэхүүний үүргийг гүйцэтгэнэ. Харин монгол хэлний хувьд ‐сан4, ‐даг4, ‐аа4, ‐х нөхцөлийн дараа ‘нь’, ‘чинь’ зэрэг биеийн хамаатуулах нөхцөл авах ба зарим тохиолдолд ø нөхцөлөөр илэрч байна. Солонгос хэлний ‘‐음(‐ㅁ)’ нөхцөл бүхий нэр гишүүн өгүүлбэр ‘‐을(/‐를)’ гэсэн заахын тийн ялгалын нөхцөл авч тусагдахууны үүргийг гүйцэтгэдэг бол монгол хэлэнд ч мөн адил заахын тийн ялгалын нөхцөл ‘‐ыг, ‐ийг, ‐г’ авч тухайн үүргийг гүйцэтгэнэ. Солонгос хэлний ‘‐음(‐ㅁ)’ нөхцөл бүхий нэр гишүүн өгүүлбэрийг өгүүлэгдэхүүн болон тусагдахууны үүргийг гүйцэтгэж байхдаа уг нэр гишүүн өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн нь гол төлөв ‘‐이’, ‘‐가’ гэсэн нэрлэх тийн ялгалын нөхцөл авч байгаа бол монгол хэлэнд харьяалахын тийн ялгалын нөхцөлөөс гадна заахын тийн ялгалын нөхцөл, ø нөхцөлөөр илрэх тохиолдол ч их байна. Солонгос хэлний гол өгүүлбэрийн өгүүлэхүүнд хүсэл, зорилго илэрхийлсэн утга бүхий үйл үг буюу нэгэнт өнгөрсөн үйлтэй хамаарагдахгүй утгатай үйл үг, мөн арай эхлээгүй үйл, шийдэгдээгүй үйлтэй холбогдох үйл үг орох тохиолдолд тухайн гишүүн өгүүлбэр нь ‘‐기’ нөхцөл авдаг бол монгол хэлнйи хувьд нь ‘‐х’ нөхцөл авч байна. Хоёр хэлнйи нэр гишүүн өгүүлбэр нь ямар нэгэн тийн ялгалын нөхцөл авч өгүүлэгдэхүүн болон тусагдахууны үүргийг гүйцэтгэдэг нь адил төстэй боловч солонгос хэлэнд нэр гишүүн өгүүлбэр бүтээх нөхцөл ба тодотгол гишүүн өгүүлбэр бүтээх нөхцөл тусгай байдаг болохоор эдгээрийн шинж чанарыг тодорхойлоход тус болж байхад монгол хэлэнд тэдгээрийг(нэр гишүүн өгүүлбэрийн нөхцөл, тодотгол гишүүн өгүүлбэрийн нөхцөл) ялгарах тусгай нөхцөл гэж үгүй, зөвхөн тодотгон холбох нөхцөлүүд түүний үүргийг орлон илрүүлж байгаагаараа ялгаатай байна. Мөн солонгос хэлний нэр гишүүн өгүүлбэр ба тодотгол гишүүн өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн нь зөвхөн нэрлэхийн тийн ялгалын нөхцөл авч байгаа бол монгол хэлэнд харьяалах, заахын тийн ялгал, мөн ø нөхцөлөөр илэрч байгаа нь өгүүлбэрзүйн нарийн онцлогтой байгааг харуулж байна. ** Энд нэрлэж байгаа ‘нэр гишүүн өгүүлбэр(명사절)’ гэдэг нь зөвхөн солонгос хэлэнд гарч байгаа нэр томъёо гэдгийг онцлон тэмдэглэе.
Abstract

참고문헌 (20)
- 강신, "현대몽골어 연구" (2004), 문예림
- 권재일, "국어의 복합문 구성 연구" (1985), 집문당
- 김진수, "국어 접속조사와 어미 연구" (1994), 탑출판사
- 김학선, "현대몽골어의 주어 식별표지", (18) (2004), 한국몽골학회
- 남기심, "현대 국어 통사론" (2002), 태학사
- 박덕유, "문법교육의 이론과 실제" (2005), 도서출판 역락
- 서태룡, "문법연구와 자료" (1998), 태학사
- 우형식, "학습 활동을 겸한 한국어 문법론" (2003), 부산외국어대학교 출판부
- 이관규, "국어 교육을 위한 국어 문법론" (2005), 집문당
- 이익섭, "한국어 문법" (2005), 서울대학교 출판부
- 이익섭, "국어문법론강의" (2002), 학연사
- 임호빈, "외국인을 위한 한국어 문법" (1989), 연세대학교 출판부
- 최동권, "몽골어 속격형 내포문주어 연구", 몽골학, 15, pp.1~20 (2003), 한국몽골학회
- 최동권, "몽골어 대격형 내포문주어 연구", 몽골학, (16), pp.1~18 (2004), 한국몽골학회
- 황병순, "한국어 문장 문법" (2004), 한국문화사
- 줘裔拙說妬, "輕帳鏑 膵鷹僥 杖雨入" (1986)
- 聊腋庄閃蓀, "蕎婆? 稱燼勖 溢帳鏑 膵鷹僥 桎哀辰鏑 燼?" (1985)
- Rita Kullmann, "Mongolian Grammar" (1996), Jensco Ltd
- Urtnasan.D, "한국어와 몽골어 내포문 비교 연구" (2005)
- "Орчин цагийн монгол хэлний өгүүлбэр зүй" (1997)