본문 바로가기
KERD
논문KCI 등재

현대몽골어와 한국어의 회상법 및 회상표현 대조 연구

A Comparative Study retrospection between modern Mongolian & Korean

0

조회

0

다운로드

0

인용

0

참고문헌

키워드

초록

Орчин цагийн монгол, солонгос хэлэн дэх эргэн дурсан баймж утгын зэ рэгцүүлсэн судалгаа Эргэн дурсах баймж утга гэдэг нь өгүүлэгчийн зүгээс сонсогчид хандан өнгөрсөн цагт болсон үйл явдлын талаарх мэдээллийн талаар дурсаж байгаа, эргэн сануулж байгаа тохиолдолд илэрнэ. Солонгос хэлэнд эргэн дурсах баймж утга нь ‘-더-’ нөхцөлөөр дамжин илрэх нь олонтоо. Харин монгол хэлэнд энэ утга гол төлөв ‘билээ’, ‘байна#лээ’, ‘юм#байна#лээ’, ‘лээ’, ‘байлуу’, ‘билүү’ зэрэг хэлбэрүүд бүхий чимэх үгээр дамжин илэрч байгааг харж болохоор байна. Солонгос хэлний эргэн дурсан баймж утга илэрхийлэх дээрх нөхцөл нь сонсогчийн хүндэтгэх хэлбэр болон жинхэнэ нэр, тэмдэг нэр, үйл үг зэрэгт залгагдан хүүрнэх өгүүлбэрийн төгсгөлд төдийгүй тодотгон холбох нөхцөл бүхий өгүүлбэрт ч тохиолдох ба харин захирах хүсэх өгүүлбэрт илэрдэггүй онцлогтой. Монгол хэлний хувьд гол төлөв өгүүлбэрийн төгсгөлийн гишүүний ард чимэх үг болон илэрч байгаа онцлогтой болох талаар авч үзлээ. Энэхүү өгүүллэгт хоёр хэлний эргэн дурсах баймж утга илрүүлж байгаа хэлбэрүүдийг өгүүлбэрзүй, утгазүйн түвшинд зэрэгцүүлэн авч үзсэний эцэст дараах хэд хэдэн онцлогтой болохыг ажиглалаа. Үүнд, юуны өмнө солонгос хэлний эргэн дурсах баймж утга илэрхийлэх ‘-더’ хэлбэр нь тухайн утгаа дангаар нь илрүүлж байгаа бол монгол хэлний ‘билээ’ чимэх үг, түүний хувилбарууд нь эргэн дурсан баймж утгаас гадна сануулсан, гайхсан, санаашран хүссэн, цөхрөн хүссэн, мөрөөдсөн зэрэг утга илэрхийлэх ба мөн янз бүрийн цагийг дагалдан үргэлжлэх, давтагдах зэрэг болцыг ч зааж байна. Дараагийн нэг онцлог гэвэл, монгол солонгос хэлний аль алинд нь эргэн дурсан баймж утга илэрхийлэх хэлбэрүүд нэгдүгээр биеийн төлөөний үгтэй хамт хэрэглэгддэггүй онцлогтой болох тухай дэлгэрэнгүйавч үзлээ. Хоёр хэлний аль алинд нь захирах хүсэх өгүүлбэрт тухайн утга илрэхгүй байна. Энгийн хүүрнэх, асуух өгүүлбэрүүдэд тухайн утга илэрч гарч байгааг ажиглалаа. Мөн солонгос хэлний хувьд цагаар болон биеэр төгсгөх нөхцөлүүдтэй хамтдаа хэрэглэгдэж байгаа бол монгол хэлэнд 3-р биеийн төгсгөх нөхцөл‘-аасай4’-аас бусад биеэр төгсгөх нөхцөл, мөн цагаар төгсгөх нөхцлүүдтэй хамт хэрэглэгдэхгүй байна. Дам ишлэсэн өгүүлбэрт орохдоо солонгос хэлний үндсэн утга нь мэдээллийг дамжуулах, дэд утга нь эргэн дурсах утгатай байгаа бол монгол хэлний хувьд үндсэн утга нь эргэн дурсах баймж утга, захын утга нь мэдээллийг дамжуулах утгатай болох нь харагдаж байна.

참고문헌 (31)

  1. 고영근, "우리말 문법론" (2009), 집문당
  2. 김기성, "현대 한국어와 몽골어의 서법 대조 연구", 몽골학, (25), pp.7~46 (2008), 한국몽골학회
  3. 김영희, "회상문의 인칭제약과 책임성", 국어학, (10) (1981), 국어학회
  4. 김차균, "국어 시제 형태소의 의미", 한글, 169 (1980), 한글학회
  5. 나진석, "우리말의 때매김 연구" (1971), 관학사
  6. 박부자, "한국어 선어말어미 통합순서의 역사적 변화에 대한 연구", 박사, 국어학, pp.2006
  7. 박재연, "국어 양태범주의 확립과 어미의 의미 기술 : 인식상태를 중심으로", 34 (1999), 국어학회
  8. 서정수, "‘더’는 회상의 기능을 가지는가", 언어, 21 (1977)
  9. 서정수, "국어문법" (1996), 한양대학교 출판원
  10. 송재목, "안맺음끼끝 –더-의 의미 기능에 대하여: 유형론적 관점에서", 국어학, 32 (1998), 국어학회
  11. 유동석, "‘더’의 의미에 대한 관견", 관악어문연구, 6 (1981), 서울대학교 국어국문학과
  12. 이숙, "담화분석에 의한 문법교육 −회상법을 중심으로−", 한국어교육, 19(2), pp.259~279 (2008), 국제한국어교육학회
  13. 임홍빈, "선어말 어미 ‘-더-’와 단절의 양상", 관악어문연구, 7 (1982), 서울대학교 국어국문학과
  14. 장경희, "‘더’의 의미와 용법", 언어, 8(2) (1983), 한국언어학회
  15. 정문수, "{더}의 의미 기능에 관한 연구", 대전대학교 논문집, 2 (1983), 대전대
  16. 최현배, "우리말본" (1937), 정음사
  17. 한동완, "국어의 시제 연구" (1996), 국어학회
  18. Базаррагчаа, М., "Орчин цагийн монгол хэлний энгийн өгүүлбэр" (1993)
  19. Бертагаев, Т. А., "Синтаксис современного монгольского языка в сравнительномосвещении. Простое предложение. М", ~ (1964)
  20. Бямбасан, П., "Монгол хэл шинжлэлд монгол хэлний сул үгэнд тооцон байгаа“нэгж”-үүдийн шинж чанар. (Монгол хэлшинжлэл дэх сул үгийн “хүүдий”-г уудлахад…)", Монгол судлалын эрдэм шинжилгээний бичиг, 15(153) (2000)
  21. Вандуй, Э., "Тооны нэр. - Орчин цагийн монгол хэл зүй" (1966), ШУА, ХЗХ
  22. Жамбалсүрэн, Г., "Орчинцагийн монгол хэлний үгзүйн байгуулал. Тэргүүн дэвтэр" (1987), ШУА, ХЗХ
  23. Лувсанвандан, Ш., "Орчин цагийн монгол хэл. -Шадавын ЛувсанванданБүтээлийн чуулган. IV", ~ (1961)
  24. Мөнх-Амгалан, Ю., "Орчин цагийн монгол хэлний баймжийн ай" (1998)
  25. Мөнх-Амгалан, Ю., "Орчин Цагийн Монгол хэлний бүтээвэр судлал" (2014), Дангүг их сургууль монгол судлалын хүрээлэн
  26. Пагва, Т., "Вспомогательные, или, служебные глаголы в современноммонгольском литературном языке" (2009)
  27. Benjamin Brosig, "The meaning and usage of the particle “bilee”", хэл зохиолсудлал, V(37) (2012)
  28. Binnick, Robert I., "Past and Perfect in Modern Mongolian, Studies on Mongolia", Proceedings of the First North American Conference on Mongolian Studies (1979)
  29. Jugderiin Lubsangdorj, "Colloquial Mongolian, Charles University in Prague" (2004), Philosophical Faculty Institute of South and Central Asian Studies
  30. Kullmann, Rita., "Mongolian Grammar", pp.447~ (2005)
  31. Street, John Ch, "Khalkha Structure" (1963), Indiana University Publication

관련 논문AI추천

이 간행물의 다른 논문 (7건)