본문 바로가기
KERD
논문KCI 등재

현대한국어와 몽골어의기동 동사(inchoative verb)에 대하여 - 상(相)적 의미를 중심으로 -

A study on inchoative verb between modern Mongolian and Korean

0

조회

0

다운로드

0

인용

0

참고문헌

키워드

초록

Үйл үг нь үйл хөдлөлийн явц болц хийгээд хөдлөл өөрчлөлт, тухайн өөрчлөлтөөс үүдэн гарах үр дүн, дүр байдлын шинж чанарыг илэрхийлдэг. Эдгээрийн дундаас үйлийн эхлэц, түүнээс үүдэх болцын өрнөл өөрчлөлтийг илэрхийлэх бүлэг үйл үгсийг “эхлэн өрнөх байдал заасан үйл үг(inchoative verb)” хэмээн нэрлэж байна. Vendler(1967) үйл үгийг ангилахдаа үйл байдал заасан, үйл хөдлөл заасан, үйл явц заасан, үйлийн биелэлт заасан үйл үг гэж ангилаад үйл байдал, үйл хөдлөл заасан үйл үгс нь дотоод шинж, болцын чанарын хувьд адил, өөрөөр хэлбэл энгийн буюу нэгэн хэвийн бүтэцтэй гэж үзэх юм бол үйл явц, биелэлт заасан үйл үгийн дотоод шинж, болц нь хувиран өөрчлөгдөж байдаг(change of state verb) нийлмэл бүтэцтэй хэмээсэн байна. Үйл үгийн энэхүү нийлмэл бүтцийн цаг хугацаан дотор үргэлжлэх шинж байдлыг авч үзвэл үйлийн эхэн үеийн шинж байдал хийгээд түүнийг даган илрэх шинж байдал нь харилцан адилгүй байх нь ойлгомжтой юм. Монгол хэлний байдлын ай, үйл үгийн байдлын утгыг илэрхийлэхдээ үйл үгийн үндсэнд тусгай бүтээвэр залган хэлбэржүүлэх бөгөөд үүнийг үйл үгийн байдлыг илтгэх нийлэг арга хэмээн үздэг. Судалгааны тойм(Кан Шинь, Ю.Мөнх-Амгалан:2012)-оос харахад үйл үгийн байдал, болцын утга, үйлийн аргатай холбогдох 20 гаруй бүтээврийг судлаачид бүртгэн гаргажээ. Байдлын ганц бүтээврийг дурдсан судлаач байхад хориод бүтээврийг байдлын айд хамааруулан үзсэн судлаач ч байна. Тухайлбал, Алексей Бобровников ганц -цгаа4бүтээврийгдурдсан(1849:128)болШ.Лувсанвандан,Б.Дэмчиг доржнар-цгаа4нөхцөлийгоруулалгүйөөр19бүтээврийгтооцонбүрт гэсэнбайлаа.(1951:141). Бид энэ удаагийн судалгаандаа нэрээс үйл үг үүсгэх “-л/-р, -д/-с, -ж/-ш, -жир” дагаварууд нь байдал, болцын утга илрүүлж болох талаар санал дэвшүүлж байгаа бөгөөд түүний утга нь үйл хөдлөлийн эхлэцийг зааж тухайн үйл байдлын хувиран өөрчлөгдөх өрнөл болц болох тухай авч үзэх болно. Үйл хөдлөлийн эхлэл, түүний өрнөлийг задлаг аргаар илрүүлж болох талаар солонгосын эрдэмтэн Квонь Жэ-Иль(권재일:1999) дурдсан байх бөгөөд эдгээр хэлбэр нь “-ж/-ч эхлэх/гарах”, “тэм.нэр+болох” тухай дурдсан байна.

참고문헌 (25)

  1. 강신, "현대 몽골어와 한국어의 문법비교연구" (2009), 한국문화사
  2. 고영근, "동작상에 대한 이해", 한국어학, 30, pp.1~30 (2006), 한국어학회
  3. 권재일, "한국어와 얄타이제어의 의존용언 구문 연구", 인문과학논총, 42 (1999), 서울대학교 인문학연구원
  4. 김윤신, "한국어 기동 동사의 어휘 의미 구조와 생성적 기제", 어학연구, 41(3), pp.493~516 (2005), 언어교육원
  5. 김성화, "국어의 상 연구" (2003), 한신문화사
  6. 성광수, "關大論文集" (1976), 관동대학교
  7. 우인혜, "용언 ‘지다’의 의미와 기본 기능", 말, 17(1) (1992), 연세대학교 한국어학당
  8. 우인혜, "“되다”와 “지다”의 비교 고찰", 한국학논집, 23 (1993), 한양대 한국학연구소
  9. 油谷幸利, "現代韓國語의 動詞分類", 朝鮮學報, 87 (1978)
  10. 이민우, "象徵副詞의 意味的 特性에 대한 연구-‘거리다", 대다, 하다’와의 結合關係를 중심으로-, pp.어문연구(語文硏究), 2005[DOI]
  11. 정문수, "상적 특성에 따른 한국어 풀이씨의 분류", 문법연구, 5 (1984), 문법연구회
  12. Comrie, B, "Aspect" (1976), Cambridge University Press
  13. Forsyth, J., "A Grammar of Aspect" (1970), Cambridge Universith Press
  14. Song, Jae-mog, "Tense, Aspect and Modality in Khalkha Mongolian", PhD, pp.1997
  15. Vendler, Z, "Verb and times, Linguistics and Philosophy" (1967), Cornell University Press
  16. Бямбасан. П, "Орчин цагийн монгол хэлний үгийн, хэв байдал", Хэл зохиол судлал, VIII, pp.1~12 (1970)
  17. Бямбасан.П, "Орчин цагийн монгол хэлний үгзүйн байгуулалт" (1987), Улаанбаатар
  18. Лувсанвандан,Ш, "Орчин цагийн монгол хэл", Шадавын Лувсанвандан Бүтээлийн чуулган. IV, 60 (1961)
  19. Лувсанвандан,Ш, "Хэлний нөхөх, үл нөхөх байрлалын тухай асуудалд", Монголын судлал, VII (1969)
  20. Отгонсүрэн,Д, "Орчин цагийн монгол хэлний үйл үгийн хэв, байдлын дагаврын найруулгын үүрэг" (1982), УБ
  21. Өнөрбаян.Ц, "Орчин цагийн монгол хэлний үйл үг бүтэх ёс" (2000), Улаанбаатар
  22. Өнөрбаян.Ц, "Орчин цагийн монгол хэлний үгзүй" (2007), Улаанбаатар
  23. Поппе.Н.Н, "Грамматика письменно-монгольского языка" (1937), М-Л
  24. Пүрэв-Очир.Б, "Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй" (1997), Улаанбаатар
  25. Шевернина.З.В., "К проблеме глагольног вида в монгольскомязыке", Олон улсын монголч эрдэмтний III их хурал II, 60 (1977)

관련 논문AI추천

이 간행물의 다른 논문 (8건)