본문 바로가기
KERD
논문KCI 등재

현대몽골어와 한국어의 부정극어 비교 연구 - 형태적 특성을 중심으로 -

A comparative study on negative polarity items between Korean & Mongolian

0

조회

0

다운로드

0

인용

0

참고문헌

키워드

초록

Орчин цагийн Монгол хэл ба Солонгос хэлний үгүйсгэх туйл үг (negative polarity items)-ийн харьцуулсан судалгаа Аль ч үндэстний хэл болон бүх улс орны хэлэнд үгүйсгэгч өгүүлэхүүн үгийг дагалдах эрс үгүйгэх утгатай үгс хэрэглэгддэг. Түүнчлэн бүх өгүүлбэрийг бүхэлд нь эрс үгүйсгэх утгатай үг, мөн үгүйсгэлийн параметраар дамжуулан үгүйсгэх өгүүлбэрийг бүтээж болдог. Үгүйсгэлийн туйлшрал үг(negative polarityitem) гэдэг нь нааштай эерэг өгүүлбэрийг бүрдүүлдэг эрс нааштай эерэг үгнээс ялгаатайгаар голдуу үгүйсгэх элементтэй зохицож үгүйсгэлийн хир хэмжээнд хүч оруулах юмуу туйлршруулах хэмжээний онцлогтой дайвар үгсийг заадаг. Энэхүү тусгайлан тогтсон дайвар үгсүүд нь үгүйсгэх элемент илэрдэггүй өгүүлбэрт бараг хэрэглэгддэггүй. Монгол хэлэнд аливаа өгүүлбэрийг эерэг нааштай өгүүлбэр үү, үгүйсгэх өгүүлбэр үү гэдгийг дүгнэдэг голч үзүүлэлт бол дайвар үг ба хэт үгүйсгэх утгатай үгийн хэрэглээ бөгөөд энэхүү шалтгаан нь Солонгос хэлний хувьд ч гэсэн тийм ч ялгаатай биш юм. Энэ мэт ердийн ойр төстөй шинжээр нь орчин цагийн Монгол хэлэнд Солонгос хэлнээс ялгаатайгаар нэлээд хэлний онцлог шинжийг агуулсан ялгаатай зүйлсүүд ч тодорхой батлагддаг. Нөгөө талаар Монгол хэлний үгүйсгэх туйл үг(negative polarity items) нь үгүйсгэлийн дүрмээс ялгарах зүйл нь дагалдаж буй өгүүлэхүүн үгтэй нэгдэх нөхцөл нь ч шинэ өнцгөөс тусгагдах боломжтой байдаг. Мөн эрс үгүйсгэх утгатай үг нь өгүүлбэрийн утга зүйн онолын онцогтой холбогдоод зогсохгүй тухайн өгүүлбэрт ашиглагдаж буй утга найрууламжтай ч нягт холбогддог. Өнгөрсөн хугацаанд Монгол хэлний үгүйсгэх дүрэм нь нэр үгийн төрлийн үгүйсгэх дүрэм ба үйл үгийн төрлийн үгүйсгэх дүрмээр ерөнхийлөн ангилагддаг хоёр янзын хэлбэртэй гэдэг онцлогт шинжээрээ дамжуулан эрт дээр цагаас өгүүлбэр зүйн онолчдын сонирхолын обьект болж ирсэн боловч нөгөө талаар Монгол хэлний эрс үгүйсгэх утгатай үгийн судалгаа нь харьцангуй дутмаг санагддаг нь бодит үнэн юм. Ялангуяа Монгол хэлний үгүйсгэх дүрмийн талаар урьд өмнөх/хуучны/ хэлэлцүүлэгүүдийг нягталж үзвэл ихэнхи хэлэлцүүлэгүүд өгүүлбэр зүйн онцлогоор дамжуулан ангилдаг судлаачид нэлээн хувийг эзэлдэг. Жишээлбэл Солонгос хэлний эрс үгүйсгэх утгатай үгний хувьд ‘огт’, ‘анхнаасаа’, ‘тултал’–тай адил зөвхөн нэг утга агуулгын тайлбараар чиглүүлэгддэг олон тооны үгсийн сан болдог бол үүний эсрэгээр Монгол хэлний эрс үгүйсгэх утгатай үгсийн цөөн тооны үгсийн сан нь өгүүлэхүүн үгэнд төвлөн харилцан утга агуулгын харилцаа холбоог холбодог үгсүүд хоорондоо ‘утга зүй’-г бүрдүүлэнгээ нэгдмэл харилцаа холбоог бүтээдэг тул олон төрлийн утга агуулгын тайлбар хийх боломжтой гэдэг талаасаа ялгаатай болох нь илэрдэг. Тус бүлэгт энэ мэт асуудалт шинжийн ухамсараас эхэлсэн юм. Тэр ч үүднээсээ тус судалгаанд өгүүлэхүүн үгэнд урьдчилан үйлдэж буй эрс үгүйсгэх утгатай үгийн үгсийн санг цэгцлэн эрс үгүйсгэх утгатай үгийн хүүрнэх•утга зүйн үндсэн шинжтэй зэрэгцүүлэн түүний илэрхийлж буй өгүүлбэрийн утга найрууламж, түүнчлэн өгүүлбэрийн утга зүйн онцлог зэргээр нь дамжуулан Монгол хэлний эрс үгүйсгэх утгат үг үүсэх нөхцөл ба чадварыг илтгэхэд гол зорилтоо тавьж байна.

참고문헌 (11)

  1. 강신, "현대몽골어의 부정극어의 유형에 관한 연구", 몽골학, 0(24), pp.59~90 (2008), 한국몽골학회
  2. 구종남, "국어부정극어의 유형", 국어국문학, 38, pp.5~27 (2003)
  3. 김영희, "한국어 통사현상의 의의" (2005), 도서출판 역락
  4. 남승호, "한국어 부정극어의 유형과 그 허가조건", 언어학, (22), pp.217~244 (1998), 사단법인 한국언어학회
  5. 서정수, "국어문법" (1996), 한양대학교출판원
  6. 시정곤, "국어의 부정극어에 대한 연구", 국어국문학, 119, pp.49~78 (1997)
  7. 시정곤, "국어의 부정어와 어휘분해", 한국어학, 7, pp.193~225 (1998)
  8. 이성범, "언어와 의미" (1999), 태학사
  9. 임유종, "한국어 부사 연구" (1999), 한국문화사
  10. Я.Цэвэл, "Монгол хэлний товч тайлбар толь, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын шинжлэх Ухааны Академи Хэл зохиолын хүрээлэн", Улаанбаатар, ~ (1966)
  11. Rita Kullmann, "Mongolian Grammar" (1996), Ulaanbaatar

관련 논문AI추천

이 간행물의 다른 논문 (6건)