몽골에서의 한국어교육의 현황과 과제
temp
0
조회
0
다운로드
16
인용
0
참고문헌
키워드
초록
1990 оны 3‐р сарын 26‐ны өдөр Монгол Солонгос хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоноос хойш улс төр, эдийн засаг, соёлын бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Солонгос орныг сонирхон судлах явдал Монголын нийгэмд өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор 2000 оноос өмнө Солонгос хэлний сургалт бүхий тэнхимтэй их, дээд сургуулийн тоо 5 байсан бол 2006 оны 12‐р сарын байдлаар 12 болж өссөн байна. Мөн хоёр орны ард түмний харилцан зорчих явдал болон худалдааны эргэлт жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгааг харахад цаашдаа ч солонгос хэлний сургалт явуулдаг боловсролын байгууллагын тоо улам олширох хандлагтай байна. Гэсэн хэдий ч төр засгийн зүгээс гарган тавьж байгаа хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийг үл ойшоон солонгос хэл, судлалын мэргэжилтнүүдийг хэт хавтгайруулан бэлдэж байгаа нь ирээдүйд нийгмийн нэгэн хурц асуудал үүсгэх нь тодорхой юм. Энэхүү асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд төр засгийн төдийгүй ард иргэдийн зүгээс анхааран үзэж тодорхой судалгаа болон төлөвлөлттэйгээр хандах нь зүйтэй юм. Монгол дахь солонгос хэлний сургалтыг бататган чанаржуулж улам сайн мэдлэг, чадвар бүхий боловсон хүчнийг бэлтгэн гаргах нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн монголын ард түмэнд солонгос орны тухай үнэн зөв мэдлэг, мэдээллийг хүргэн солонгосын соёл, уламжлалыг таниулан сурталчилсанаар тэдний тухай элэгсэг дотно бодол санаа, гарал үүслээрээ ижилссэн бат зузаан нөхөрсөг үзлийн уламжлалд үндэслэн XXI зууны Ази‐Номхон далайн эрин үед, цаашлаад Зүүн хойд Азийн бүс нутагт сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулах нь гарцаагүй юм. Үүний тулд энэхүү судалгаанд гарган тавьсанчлан солонгос хэлний сургалтын чанарыг сайжруулахад Монгол улсын Засгийн газрын зүгээс төдийгүй Солонгос улсын Засгийн газраас ч тууштай анхаарал тавьж хамтран ажиллах шаардлагтай байна. Ялангуяа, солонгос хэлний сурах бичиг, гарын авлага, сургалтын арга барил, багшлах боловсон хүчинтэй холбоотой олон асуудал хийгээд хөрөнгө мөнгөний дутагдал болон чанар муутай сургалтыг хавтгайруулан явуулж байгаа зэрэг олон асуудлыг Монголын Засгийн газар дангаараа шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа бөгөөд энэ тал дээр Солонгосын талын Засгийн газрын болоод ард иргэдийн зүгээс тусалж дэмжин, хамтран ажиллах зайлшгүй шаардлагтай байгаа нь харагдаж байна. Мөн монгол дахь солонгос хэлний сургалтын салбарт хамтран ажиллах нь хоёр орны найрсаг хамтын ажиллагаа, олон улсын тавцан дахь харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлж XXI зууны сайн хөршийн харилцааг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Abstract

참고문헌 (15)
- 강신, "몽골의 한국학 연구" (1995), 한·몽골교류협회
- 강신, "몽골에서의 한국어교육의 현황과 과제", 몽골학, (22), pp.147~168 (2007), 한국몽골학회
- 김영철, "몽골 교육제도에 관한 연구", (3), pp.47~71 (2003)
- 이안나, "몽골에서의 한국어 교육의 과제, 몽골 한국어 교육의 과제와 발전 방안" (2005), 국제한국어교육학회
- 이진안, "한국과 몽골의 문화 및 교육발전 교류양태에 관한 연구" (2001)
- 이진안, "한국과 몽골의 문화 및 교육 교류", (12), pp.183~239 (2001), 한국몽골학회
- 제. 롬보, "몽골·대한민국 수교 10주년" (2000), 코리아포스트
- 한유경, "전환기의 몽골 교육 발전을 위한 교육재정확보 방안", 8집, pp.177~200 (1999), 한국몽골학회
- Б.Лхагваа, "몽골에서의 한국어 교육과 한국학 연구 현황 및 전망", 1 (2001), Central Asian Association for Korean Studies
- С.Мнхжаргал, "몽골에서의 한류 현상의 배경과 그 성격" (2005)
- Б.Норовням, "몽골에서의 한국어 교육 및 한국학 현황, 세계 속의 한국학" (2003), 국제교육진흥원
- Д.лзийбат(, "몽골에서의 한국어교육 현황, 세계 속의 한국어교육" (2005), 국민대학교 국어국문학과
- Д.Сайнбилэгт, "몽골인 학습자를 위한 한국어 문법 교육과정의 내용 체계 연구" (2005)
- ?.毖腋醬婆入?, "輕帳鏑 菴悴 櫛依帳前 憎秧贍惚 ?燼勖 蓀藕贍", 2 (2005), 徑훼 촹金, 煖依帳前 憎秧贍惚 緝臧夭
- "몽골개황" (2006)