본문 바로가기
KERD
논문KCI 등재

몽골유목민족의 상위색 흑백의 상징성과 언어유희 연구

Монгол нүүдэлчин нийгмийн хар ба цагаан өнгөний бэлгэдэл болон хэлний тоглоомын судалгаа

0

조회

0

다운로드

2

인용

0

참고문헌

키워드

초록

Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэл нь Монгол нүүдэлчин нийгмийн хар ба цагаан өнгөний бэлгэдэл болон хэлний тоглоомыг шинжлэн судалснаар Монгол нүүдэлчин нийгмийн хэлний тоглоомын хэд хэдэн онцлог шинж ба амьдралын явцын төрх шинж, мөн суурьшлын нийгэм ба нүүдэлчин нийгмийн адил төстөй болон ялгаатай шинжийг эрэгцүүлэхэд гол зорилгоо тавьж байна. Монгол хэлэнд Зүүн хойд Азийн нүүдэлчин иргэдийн хувьд гоц сонин зүйл нь нүүдэлчин амьдралын дээр үеийн заншил нь чулуужсан угсаатны хэл судлалын материалыг үлдээж байна. Аливаа нийгмийн ёс заншил нь тухайн нийгмийн суурийг тусган харуулагч толь гэдэг талаасаа Монгол Солонгос хоёр хэлний өнгөний үгсийн бэлгэдлд гарч буй ялгаа нь шууд Монгол ба гадаад ертөнцийг ялган өгч буй Монголын нүүдэлчин нийгмийн онцлог болохын зэрэгцээ харьяа үндэстэн хүмүүсийн оюуны ухаанд оршиж буй нийгмийн байдлын онцлог гэж хэлж болно. Нийгмийн хэл судлалаас харахад бидний хэрэглэж буй хэл бол нас, арьсны өнгө, нийгмийн давхарга, уугуул нутаг ус зэргээс хамааран тодорхой хэмжээний ялгааг харуулж байдаг. Олон нийгэмд ерөнхийдөө эерүү үгс дүрмийн хувьд хэлний ялгааг авчирдаг нь нийгмийн хэл судлалын талаасаа заримдаа чөлөөт үзэгдэл байж болох юм. Иймэрхүү хэлний тоглоомын ялгааг угсаатны хэл судлаачид соёлын үндсэн хэлбэртэй холбогдуулан сэтгэлгээний ялгаанаас үүсэлтэй болохыг шинжлэх тохиолдол байдаг. Уг судалгаа нь Зүүн хойд Азийн нүүдэлчин соёлын хуучин хэлбэрийг яг тэрхүү хэвээр нь хадгалж буй монголын хар ба цагаан өнгөний жишээн дээр үндэслэн Монгол ба Солонгос хэлэнд гарч буй өнгөний бэлгэдлийн ялгаатай тал ба төсөөтэй талийг хэрхэн тайлбарлах, иймэрхүү хэлний тоглоомын ялгаатай тал ба төсөөтэй тал нь чухамхүү хаанаас улбаатай болох талаар нарийн тодорхой ойлголтыг эрэлхийлэхэд гол зорилгоо тавьж байна. Иймд энэхүү судалгааны ажилд юун түрүүн Монголын хар ба цагаан өнгөний бэлгэдлийн утгын онцлогыг харьцуулж, түүнээс улбаалан хоёр хэлний тоглоомын хэлбэр ба онцлог шинжийг эрэгцүүлж харлаа. Дээр үеэс хүмүүс нэг нэгнийгээ дуудах юмуу тахин шүтэх аливаа зүйлд(обьектэд) бэлгэдлийн утга өгөхийн тулд тохирох нэр үгс дундаас эерүү тэмдэг нэрийг хэрэглэдэг. Нөгөөтэйгүүр энэхүү бэлгэдлийн утга нь хүн төрлөхтний нийгмийн хөгжлийн хамт төрөлжөн хөгжсөн бөгөөд анхандаа хүнийг амарчилж дуудахын тулд нэр өгдөг байсан бол энэ нь яваандаа хүн болон аливаа зүйлсийг туйлын ариун болгох үүднээс бэлгэдлийн утга өгөх явдал болж үүссэн байна. Дээрхи хэлэлцүүлэгт тулгуурлан хоёр хэлний өнгөний бэлгэдлийн хооронд агуулга ба илэрхийлэх хэлбэрийн хооронд маш ойр төстөй дүрмийн шинж байна гэж үзэж байна. Энэ нь хоёр хэлэнд цаг хугацаа орон зай ба арга-билэгийн үндсэн шинж нь үгийн сангийн хэмжээнд ч тулгаж үзэх харилцааг тусгаж буйг харж болох бөгөөд өнгөний “өндөр” ба “намхан” нь арга-билэгийг илэрхийлж буй гол төлөөлөх үгс юм. “Өндөр”-т багтаж буй мөн чанар нь гэрэл гэгээтэй, хүчтэй, халуун дулааныг илэрхийлж буй бөгөөд байрлалаараа нар зүүн зүгээс мандан газар дээр - газарын дээр, хөөрөн мандаж буйг илэрхийлж байхад “намхан”-д багтаж буй мөн өнгөний чанар нь гэрэл гэгээг харанхуйгаар, хүч тэнхээг сул доройгоор, халуун дулааныг хүйтэн болгон хувирч буй үзэгдэлийг илэрхийлж буй бөгөөд байрлалаараа нар баруун зүгт жарган газрын дор - газрын доошоо унтарч байгааг илэрхийлж буй хамгийн баттай тэнцэхээр бодогдож буй зүйлс юм. Уг судалгаанд энэхүү хар ба цагаан өнгөний бэлгэдлийг өнгөний “өндөр” ба “намхан” нь арга-билэгээр дамжуулан тухайн мөн чанарыг таньж мэдэхийг зорьсон бөгөөд энэхүү үгсийн орон зайн үндсэн шинжэд тулгуурлан харахад өнгөний бэлгэдлийн судалгаа нь арга-билэгийн үндсэн шинжээр ялгах нь сэтгэл зүйн хэл шинжлэлийн онцлогоор ялгахаас илүү угсаатны зүйн онцлогт илүү нийцэн тохирно гэж бодогдож байна.

참고문헌 (13)

  1. 김광언, "바람의 고향, 초원의 말발굽" (1993)
  2. 김기선, "≪蒙古秘史≫에 나타난 몽골인의 장례습속", 몽골학, 13, pp.5~128 (2002), 한국몽골학회
  3. 김진우, "언어:그이론과 응용" (1985), 탑출판사
  4. 마르코폴로, "동방견문록", pp.139~ (1987), 을유문화사
  5. 미르치아 에리아데, "샤마니즘" (1992), 까치
  6. 박원길, "몽골의 제사습속, In 북방민족의 샤머니즘과 제사습속" (1998), 국립민속박물관
  7. 박환영, "몽골의 전통과 민속보기" (2008), 박이정
  8. 이안나, "몽골인의 생활과 풍속" (2005), 첫눈에
  9. 장장식, "몽골민속기행" (2002), 자우출판
  10. 이향아, "색깔로 정체성 표현", AM7, ~ (2010)
  11. B.Berlin, "Basic Color terms" (1969), Berkeley University of California
  12. "Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь", Монгол улсын шинжлэх ухааны академи, ~ (2008)
  13. Н.Ням осор, "Б.Өлзийсүрэн, Монгол хэлний зүйр цэцэн үгийн товч тайлбар толь", ~ (2011)

관련 논문AI추천

이 간행물의 다른 논문 (13건)