본문 바로가기
KERD
논문KCI 등재

Regarding the Tibetan words in the Mongolian Translations of Subhāşitaratnanidhi

1

조회

0

다운로드

0

인용

0

참고문헌

키워드

초록

Монгол Түвд хоёр орон эртнээс нааш улс төр, шашин соёлын өргөн харилцаатай байв. Монголын хаад ноёд Сажа, Гармава урсгалын лам нарыг урин залж бурханы шашныг дэлгэрүүлэхийн сацуу олон тооны ном судрыг санскрит түвд хэлнээс эх хэлнээ орчуулгаж, төр улсаа хос ёсны сургаалаар удирдан засахыг эрхэмлэж байжээ. Үүний хэрээр санскрит, түвд хэлнээс монгол хэлнээ шашин соёлын нэр томъёо, үг хэллэг орсоор иржээ. Хэдий тийм боловч XYI зуунаас өмнө монгол хэлэнд нэвтэрсэн түвд үг төдий л олон байсангүй. Харин Монгол оронд бурханы шашин гурав дахь удаагаа дэлгэрсэн XYI зуунаас хойш Богд Зонхова-гийн үндэслэсэн шарын шашин буюу гэлүгба-гийн ёсны нөлөө ихэд өргөжиж, Монголын эрдэмтэн лам нар Цаст Түвдийн орноо буддын их таван ухаанд суралцан мэргэшээд хэл шинжлэл, анагаах ухаан, одон зурхай, түүх, уран зохиол, шүлэг яруу найраг зэрэг бүхий л салбар ухааны ном зохиолыг түвд хэлээр туурвисан нь хэдэн мянгаар тоологдоно. Тийм ч учраас Монголын түүх соёл, бичгийн өвийг түвд хэлнээс ангид үзэх боломжгүй юм. Эдүгээ мэдэгдэж буйгаар 300 гаруй эрдэмтэн лам түвд хэлээр зохиол бүтээл бичжээ. Тийнхүү тухайн үед түвд хэл монголын утга зохиолын хэлтэй эн зэрэгцэх үүргийг гүйцэтгэж байв. Үүнийг дагалдан санскрит түвд үгсийг тэмдэглэх галиг үсгийн хэрэгцээ шаардлага урган гарснаар 1587 онд Харчины Аюуш гүүш “Али гали” үсгийг зохион, Ганжур, Данжур хөлгөн судруудыг монгол хэлээр орчуулах их ажлыг өрнүүлсэн билээ. Энэ л үеэс эхлэн түвд үг монголын бичгийн болон аман ярианы хэлэнд олноор орсон юм. Монгол хэлэнд орсон түвд үгийг судлах нь тус хоёр орны харилцаа, хэлний харилцан нөлөөллийг тодорхойлоход нэмэр болох төдийгүй монгол хэлний үгийн сангийн үүсвэр бүрэлдэхүүн судлалын нэг чухал хэсэг болох учиртай. Тиймийн тул энэхүү өгүүллийг бичигч миний бие “Субашид”-ын монгол орчуулгуудад гарч буй түвд үгсийг үгийн сан, орчуулга зүйн үүднээс авч үзлээ. “Субашид”-ыг Түвдийн нэрт эрдэмтэн Сажа бандида Гунгаажалцан (1182-1251) XIII зууны үед зохиосноос эхлэн түвд, монголчуудын дунд өргөн дэлгэрч, аман болон бичгийн орчуулга олонтаа гарсан хийгээд эдүгээ бидэнд мэдэгдэж буйгаар бичгийн хэлний найман монгол орчуулга уламжилж иржээ. “Субашид”-ын монгол орчуулгууд дахь түвд үгсийг утгын орноор авч үзвэл, газар орны оноосон нэр, амьтан шувууны нэр, цэцэг жимсний нэр, үлгэр домгийн гол баатрын нэр, тооны нэр байх хийгээд тэдгээр үгсийг хэрэглээний үүднээс 1. Идэвхтэй хэрэглээний, 2. Хэрэглэгдэхээ больсон, 3. Бичгийн хэлний хэмээн хувааж болохоор байна. Үүнээс зарим нь уугал үг мэт болж, эдүгээ орчин цагийн монгол хэлэнд идэвхтэй хэрэглэгдэж буй юм. Тухайлбал, бумба, бурам, нүнжиг зэрэг үгсийг дурдаж болно. Орчуулга зүйн талаас үзэхэд, уг түвд үгтэй нь дүйлгэн оноох монгол үг олдоогүй тохиолдолд зарим түвд үгийг шууд галиглан авсан ажиглагдаж байна. Жишээлбэл: түвд хэлний “bum ba” хэмээх үгийг Зая бандида Намхайжамц уг түвд үгээр нь галиглан буулгажээ. Мөн үлгэр домгийн холбогдолт үг, оноосон нэр зэргийг орчуулагч нар түвдээр галиглан авсан ажээ. Орчуулгууд дахь түвд үгсийг ажиглахад Мэргэн гэгээний орчуулгад түвд үг илүү хувийг эзэлж байгаа нь тухайн үед шарын шашин Монгол оронд ид дэлгэрч, олон тооны ном судрыг түвд хэлнээс монгол хэлнээ орчуулж байсантай холбоотой юм.

참고문헌 (17)

  1. Балжинням. Н, "Монгол хэлний хятад ормол үгийн судалгаа", pp.58~ (2011)
  2. "Буддын шашин соѐлын тайлбар толь", ~ (1999)
  3. Damdinsuren.Ts, "Some Tibetan loan words to Mongolian", The 1st International Conference for Mongolists, 1, pp.57~85 (1961)
  4. Дэмчигмаа.О, "“Субашид”-ын монгол орчуулгуудын үгийн сангийн судалгаа" (2013)
  5. Дэмчигмаа.О, "“Субашид”-ын монгол орчуулгуудын галиг, үгсийн хэлхээ" (2013)
  6. Monier Williams. M, "Sanskrit English dictionary" (2002)
  7. Norjin Ts, "Mongγul kelen-ü toli. Öbür Mongγul-un arad-un keblel-ün qoriy-a", ~ (1999)
  8. Tibetan-Russian-English dictionary with Sanskrit parallels, "Roerich. Y. N", USSR. Academy of Sciences Institute of Oriental Studies, ~ (1983)
  9. Sumatiratna, "Redactor. Prof. B. Rinchen. Corpus Scriptorum Mongolorum. Tomus VI, VII" (1959)
  10. Сүхбаатар. О, "Монгол хэлний харь үгийн толь" (1997)
  11. Tabun jüyil-ün üsüg-iyer qabsuruγsan manju ügen-ü toli bičig, "Ündüsüten-ü keblel-ün qoriy-a", ~ (1957)
  12. Хүрэлбаатар. Л, "Зарим эмийн ургамлын нэр томъѐо. Монгол хэлэнд орсон санскрит, түвд үг. ШУА. ХЗХ. Монголын Алтай судлаачдын холбоо" (2007)
  13. "Yangs can dga’ ba’i blo gros. Sa skya legs bshad sogs kyi brda don ‘ga’ zhig dgrol ba bzhugs so", 4~
  14. Sa skya’i legs bshad kyi rtsa ‘grel, "Mtsho sngon mi rigs dpe skrun khang. Zi ling", ~ (1995)
  15. Sam bod skad gnyis shan sbyar gser gyi phreng mdzes, "Kan su’i mi rigs dpe skrun khang", ~ (1996)
  16. 사꺄 빤디따, "선설보장론" (2010)

관련 논문AI추천

이 간행물의 다른 논문 (9건)