본문 바로가기
KERD
논문KCI 등재

Монгол улсын хөдөө аж ахуй(ХАА)-н салбарын өнөөгийн байдал, сорилт ба ХАА-н салбар дахь Солонгос-Монголын хамтын ажиллагааны чиглэл

Present Situation and Challenges of the Mongolian Agriculture and Livestock Industries and Korea-Mongolia Cooperation Direction

1

조회

0

다운로드

0

인용

0

참고문헌

키워드

초록

Монгол улсын ХАА-н салбар сүүлийн жилүүдэд хэд хэдэн сорилттой тулгараад байгаа бөгөөд Монгол улсын Засгийн газар эдгээр сорилтуудыг дотоод нөөц бололцоо, гадаад улс орнуудтай хамтын хамтын ажиллагаагаар дамжуулан шийдэхийг зорьж байгаа.1) Солонгос улсын хувьд 1990 оноос хойш Монгол улстай ХАА-н салбарт шууд хөрөнгө оруулалт,2) худалдаа,3) хөгжлийн албан ёсны тусламж,4) судалгаа5) гэсэн олон чиглэлээр хамтарч ажиллаж байгаа бөгөөд Монгол улсын ХАА-н салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх байр суурьтай байгаа.6) Монгол улсын ХАА-н салбар сүүлийн жилүүдэд сорилтуудтай тулгарч, эдгээрийгээ гадаад орнуудтай хамтын ажиллагааны оролцоотойгоор шийдэх байр суурьтай байгаатай уялдуулан Солонгос улс Монгол улстай ХАА-н салбар дахь хамтын ажиллагаагаа Монгол улсын ХАА-н салбарын сорилтуудтай уялдуулан авч явуулах талаар авч үзэж болох юм. Учир нь нэгд, Монгол улсын ХАА-н салбарын сорилтууд Солонгос улсад хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжууд болж болно. Хоёрт, эдгээр нь Солонгос улсын Монгол улсын ХАА-н салбар дахь хамтын ажиллагаа оновчтой, үр дүнтэй явагдах нөхцөл болж болно. Солонгос улс Монгол улсын ХАА-н салбарын сорилтуудтай хамтын ажиллагаагаа уялдуулах явдал түүнчлэн Монголын талд ХАА-н салбарын сорилтуудыг шийдэх, улмаар ХАА-н салбарыг хөгжүүлэх нэгэн шийдэл болж болно. Нэг үгээр Солонгос улс Монгол улсын ХАА-н салбар дахь хамтын ажиллагаагаа Монгол улсын ХАА-н салбарын сорилтуудтай уялдуулан явуулах нь ХАА-н салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа харилцан ашигтай явагдах нэгэн хувилбар болж болох юм. Үүнтэй уялдуулан Монгол улсын ХАА-н салбарын сорилтуудын хүрээнд Солонгос улс Монгол улстай хэрхэн хамтарч ажиллаж болох талаар авч үзэх, судлах шаардлагатай мэт санагдана. Энэхүү шаардлага хэрэгцээтэй уялдуулан уг судалгаа Монгол улсын ХАА-н салбарын сорилтуудын хүрээнд Солонгос улс Монгол улстай хэрхэн хамтарч ажиллаж болох талаар авч үзэн, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлохыг судалгааныхаа зорилго болгоно. Судалгаа дараах дэс дараагаар явагдана. Судалгааны 2 дугаар хэсэгт Монгол улсын ХАА-н салбарын өнөөгийн байдал, 3 дугаар хэсэгт Монгол улсын ХАА-н салбарт тулгарч буй сорилтууд, 4 дүгээр хэсэгт эдгээр сорилтуудын хүрээнд Солонгос улс Монгол улстай хэрхэн хамтарч ажиллаж болох талаар авч үзэн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлно. Энэ хэсэгт Солонгос улсын Монгол улсын ХАА-н салбар дахь хамтын ажиллагааны чиглэлийг уг салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны уламжлалт арга хэлбэр болох шууд хөрөнгө оруулалт, худалдаа, хөгжлийн албан ёсны тусламж(буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл), судалгааны хүрээнд тодорхойлно. Эцэст нь 5 дугаар хэсэгт судалгааны үр дүнг хураангуйлан Солонгос улсын Монгол улсын ХАА-н салбар дахь хамтын ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг авч үзнэ.

Abstract

In recent years, the Mongolian agriculture and livestock industries have faced a number of challenges and the government of Mongolia is intending to solve those challenges through economic cooperation with foreign countries. Relating to it, this paper aims to review ways that Korea cooperates with Mongolia in its agriculture and livestock industries within the scope of challenges that the Mongolian agriculture and livestock industries have faced. The reason is that first, challenges that the Mongolian agriculture and livestock industries face currently could become economic cooperation opportunities for Korea, second, those challenges could become circumstances that Korean economic cooperation in the Mongolian agriculture and livestock industries proceeds rationally and effectively. Moreover, on the other side, for Mongolia this could become a solution to solve challenges in the agriculture and livestock industries and thus, to develop the agriculture and livestock industries of the country. In a word, Korean economic cooperation with Mongolia in relevance to challenges of its agriculture and livestock industries could become one alternative for two countries to proceed their economic cooperation in a mutually beneficiary, that is a win-win way. As a result of research, the paper identifies ways that Korea cooperates in the Mongolian agriculture and livestock industries within the scope of the industries’ challanges such as warehouse industry development, irrigated agriculture development, improvement of agricultural machine equipments, improvement of grain, potatoes and vegetable storage, development of intensive livestock farming and development of livestock-based raw materials (i.e. meat, milk, hides, wool and cashmere) processing through foreign direct investment, export, grants, concessional loans and research and development. Also, the paper makes proposals on how organizations, whose activities are related to the two countries’ cooperation in the agriculture and livestock industries (e.g. the Korea-Mongolia Committee for Agricultural Cooperation, KOTRA, KOICA and KOPIA Mongolia Center), should work on that Korea cooperates in the Mongolian agriculture and livestock industries through the above identified ways.

참고문헌 (37)

  1. "한·몽골 농업협력, 농식품산업 발전 디딤돌" (2016), 이동필[URL]
  2. "양육양모 과제 진행 상황 파악을 위한 출장" (2016), 코피아 몽골 센터[URL]
  3. "수출입통계, 품목별 국가별 수출입실적, 몽골", 한국관세청[URL]
  4. "한국의 ODA 지원현황, 지원대상, 몽골"[URL]
  5. "해외투자통계", 한국수출입은행 해외경제연구소[URL]
  6. "Арьс ширний үйлдвэрлэлийн салбар"[URL]
  7. "Улс төржилгүй “Газар тариаланг хөгжүүлэх тогтвортой хөтөлбөр”-ийг батал" (2014)[URL]
  8. "Р. Бурмаа: Тариалангийн салбарыг зах зээлийн горимд оруулж байна" (2016)[URL]
  9. "Газар тариаланг цаг агаараас хараат бус болгоно" (2011)[URL]
  10. "'Мах' хөтөлбөрийг баталлаа" (2015)[URL]
  11. "Монгол Солонгосын хамтарсан сүүний үхрийн төсөл амжилттай хэрэгжиж байна" (2011)[URL]
  12. "'Ээлжлэн тариалах систем' тариалангийн үндсэн хөтөлбөрийн төсөл" (2012)[URL]
  13. "Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 191 дүгээр тогтоол, Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт", ~ (2014)
  14. "Монгол Улсын Их Хурлын 2015 оны 62 дугаар тогтоолын хавсралт, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого", ~ (2015)
  15. "Монгол Улсын Их Хурлын 2015 оны 104 дүгээр тогтоолын хавсралт, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого", ~ (2015)
  16. "Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль", Шинэчилсэн найруулга, pp.2015, ~
  17. "Төсөл, Ноос ноолуур, сүү, оёмол бүтээгдэхүүн, хүлэмжийн аж ахуйн төслүүд" (2015)[URL]
  18. "Монгол Улсын Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль", ~ (2015)
  19. "Монголчууд нарийн ногооны хэрэгцээгээ дотооддоо хангадаг болно" (2014)[URL]
  20. "'Байгальд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих нь' төслийн явцын тайлан(2013-2015)" (2013)[URL]
  21. "Төсөл, судалгаа, Гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн мэдээлэл"[URL]
  22. "Ж.Төмөрхуяг: Монголд хүлэмжийн аж ахуй эрхлэх том зах зээл бий" (2016)[URL]
  23. "Газар тариалан"[URL]
  24. ХХААЯ, "Цаг үеийн мэдээлэл, Дугаар 12", ~ (2015)
  25. "БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын “Халх голын бүс нутагт загвар аж ахуй байгуулах” төслийн 2014 оны хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан(2014 оны жилийн эцсийн байдлаар)" (2015)[URL]
  26. "Газар тариалан, Зоорь, Үр тариа, төмс, хүнс ногооны хадгалалт"[URL]
  27. "Газар тариалан, Техник технологи, Хөдөө аж ахуйн техник технологи"[URL]
  28. "Газар тариалан, Хүлэмжийн аж ахуй"[URL]
  29. "Мал аж ахуй, Эрчимжсэн мал аж ахуй"[URL]
  30. "Усалгаатай тариалангийн талбайн нөөцийн судалгаа" (2014)[URL]
  31. "'Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр' -ийг хүрээнд хийсэн ажлын товч мэдээлэл" (2014)[URL]
  32. "Хүлэмжийн аж ахуй цэцэглэх цагаар" (2015)[URL]
  33. "Статистикийн мэдээллийн нэгдсэн сан"[URL]
  34. "Зөвлөх үйлгээний талаарх зарлал" (2014)[URL]
  35. "'Хүнсний ногооны хүлэмж байгуулах' төслийн төгсгөлийн шатны хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан" (2012)[URL]
  36. "Чингис бонд ба үйлдвэржилт 2, 3" (2015)[URL]
  37. "БНСУ-тай ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллана" (2011)[URL]

관련 논문AI추천

이 간행물의 다른 논문 (7건)