Хуурын үлгэрийн хэвшмэл холбоо үгэнд илэрсэн Холимог хэлний тухай судлал
The Ordinary Association of the Fiddle Fairy Tale Mixed Language Studies
0
조회
0
다운로드
0
인용
0
참고문헌
키워드
초록
Хуурын үлгэр нь хэлэх ба дуулахаар гол болгож, шүлгийн хэлбэр ба үргэлжилсэн үгийн хэлбэрээр илэрдэг. Тэр нь дөрвөн утаст хуурыг хэрэглэн, хүний дүрийг бүтээж, өнгөрсөн ба одоогийн үлгэр түүх, хүн явдлыг хуурдан дуулдаг хэлний уран, хөгжмийн яруу жич хуурчийн дүрслэл уялдсан жүжиглэг чанартай ерөнхийлсөн урлаг мөн. Хуурч нь хуурын үлгэрийн гол гүйцэтгэгч байж, хуурчаас хуурын үлгэрийг холбох, дуулах, хүүрнэхээр дамжин хуурын үлгэр нь биеллээ олдог. Аман зохиолын нэг төрөл хэлбэр болох хуурын үлгэрийн хэл хэллэг нь амьд цовоо, ардын аман ярианы хэлэнд суурилдаг. Хуурч нарын хэрэглэн дадсан нэг бүлэг загварчилсан үг хэллэг нь олонтаа давтагдан хэрэглэгдэж, аяндаа хуурын үлгэрийн хэвшмэл холбоо үг болжээ. Эдгээр хуурын үлгэрийн хэвшмэл холбоо үгэнд “түүх тоочих”, “цуу хурах”, “жанжин байлдах”, “морь эмээллэх”, “цэрэг мордох” зэрэг маш олон төрөл зүйл байдаг. Хятадын түүхэн сэдэвт ардын аман зохиолын урт хугацаагаар Харчин, Хорчин нутгаар уламжлагдан дэлгэрэхийг дагалдан, тухайн орны монгол хуурчаас хятад монгол холилдсон онцлогт үг хэллэгийг хэрэглэж, хуурын үлгэр нь орон нутгийн онцлог шинж товойм болсон байна.Хуурчид хуурын үлгэртээ хятад хэллэгийг шууд хольж хэрэглэх боюу зээлэн хэрэглэж байсан юм. Тус өгүүлэлд, хээрийн байцаалтын арга ба бодит жишээг задлан хураангуйлах аргаар хуурын үлгэрийн хэвшмэл холбоо үгэнд илэрсэн холимог хэлийн ирэлт, онцлог шинж, нөлөө үйлдэл зэрэг хятад талаас задлалт хийсэн байна.
Abstract
The fiddle is expressed mainly in the form of verses and continuous words, with a focus on speaking and singing. It is a generalized art that uses four-stringed fiddles to create human figures, combining past and present fairy tales, human language, and the imagery of a poetic musician. The fiddler is the main performer of the fiddle, and the fiddle is realized through the connection, singing, and narration of the fiddle. The language of fiddle, a form of folklore, is based on live, vernacular language. A group of simulated expressions used by fiddlers is often repeated and automatically becomes a stereotype of fiddle tales. There are many variations on these fiddle tales, such as "counting history," "gossiping," "fighting a general," "saddling a horse," and "riding a soldier." Following the long history of Chinese folklore in the Kharchin and Khorchin regions, the use of a mixture of Chinese and Mongolian fiddles from the Mongolian fiddle has become a local feature. In this article, the method of field interrogation and the analysis of real examples are analyzed from the Chinese point of view, such as the origin, features and influences of mixed languages found in the stereotypes of fiddle tales.
참고문헌 (6)
- Цогт, "Хуурын үлгэрийн судлал", Үндэстний хэвлэлийн хороо, 159~ (2002)
- Гончигсүрэн.Н, "Хэлний шинжлэлийн удиртгал", Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хороо, 97~ (1998)
- Жиэн Хен Шиюн, "Хорчин аман аялгууны бүрэлдэл хөгжлийн тухай судлал", Өвөр Монго лын Ардын Хэвлэлийн Хороо, 92~ (2011)
- Цэрэнсодном.Д, "Хятад бичгийн зохиол монгол газар аман уламжлалаар дэлгэрс эн нь", Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухаан Сэтгүүл, ~ (1989)
- Бао Жин Ган, "Хуурын үлгэрийн хөгжлийн түүхчилсэн төлөв", Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Эрдэм Шинжилгээний Сэтгүүл, ~ (2007)
- "Бүрэнбаяр хуурчийн хуурын үлгэрүүдийг вичат тавцангаас буулгав", ~
