본문 바로가기
KERD
논문KCI 등재

현대몽골어의 부정극어의 유형에 관한 연구

Орчин цагийн монгол хэлний гйсгэх туйл гийн талаарх дорвитой судалгаа

0

조회

0

다운로드

3

인용

0

참고문헌

키워드

초록

Орчин цагийн монгол хэлний үгүйсгэх туйл үг(negative polarity items)‐ийн талаарх дорвитой судалгаа урьд өмнө нь хийгдээгүй явж ирсэн байна. Орчин цагийн монгол хэлний үгүйсгэх туйл үг нь солонгос хэлнийхтэй харьцуулахад маш цөөн, хэдхэн тооны үгийн сангийн хүрээнд л илэрч байгаа бөгөөд ба прагматик хэлшинжлэлийн онолын үүднээс авч үзвэл тодорхой хэлбэр бүхий нийлэмж байдалтай тодорхойлон гаргаж болохоор байна. Гэсэн хэдий ч эдгээрийн дотор тодорхой загвар, хэлбэрээр тодорхойлоход хүндрэлтэй тохиолдлууд ч багагүй гарч байгааг анхаарах хэрэгтэй. Энэхүү өгүүлэлдээ орчин цагийн монгол хэлэнд хэрэглэгдэж байгаа үгүйсгэх туйл үгийн талаар бүхэлд нь болон бүтцийн ангилалд нь тулгуурлан тэдгээрийн хэрэглэгдэх байдал, бүтэх ёс, давхардан илрэх үзэгдэл зэргийг нийлэг болон задлаг аргаар тодорхойлон гаргахыг зорив. Мөн хүч нэмэгдүүлэх сул үг ‘ч’ нь прагматикийн хэмжигдэхүүн(pragmatic scale) болохын хувьд туйлын хэмжээ заах хэлний илтгэгчүүдтэй хоршоо үүсгэн, хэрэглэгдэх байдлаараа үгүйсгэх туйл үгийг бүтээж болох бөгөөд тэрхүү нийлэмж бүхий үгүйсгэгчийнхээ хүрээнд хэрхэн илэрч байгааг нь ажиглан үзсэн болно. Энэхүү судалгаандаа юуны өмнө орчин цагийн монгол хэлний үгүйсгэх туйл үгээр илэрч байгаа үгсийг бүтцийнх нь үүднээс ангилан авч үзсэн ба түүний өгүүлбэрзүйн болон утгазүйн онцлогийг дараах байдлаар тодорхойлон гаргав. Нэгдүгээрт, орчин цагийн монгол хэлний үгүйсгэх туйл үгсийг ерөнхийд нь үгсийн сангийн үгүйсгэх туйл утга бүхий эхний хэлбэр, хүч нэмэгдүүлэх сул үг ‘ч’‐тэй нийлэмж үүсгэх ‘{ганц/нэг}+ч+нэр үг’ гэсэн бүтэц бүхий хоёрдахь хэлбэр, прагматик хэмжигдэхүүнд хамгийн бага хэмжээг заах үгс болон хүч нэмэгдүүлэх сул үг ‘ч’‐ийн нийлэмж бүхий прагматик үгүйсгэлийн туйл үгс хэмээн гурав ангилж болохоор байна. Хоёрдугаарт, үгүйсгэх туйл үгтэй хамсан хэрэглэгдэх гишүүн нь нэг өгүүлбэрийн тодорхой нэгэн үгүйсгэх утга бүхий үгсээс гадна ‘алга’, ‘байх’, ‘болих’ зэрэг үгүйсгэх утга бүхий хэлцтэй нийлэмж үүсгэн дээрх утыг илэрхийлж болдог байна. Өөрөөр хэлбэл, үгүйсгэх туйл үгтэй хамсан хэрэглэгдэх гишүүн нь зайлшгүй тодорхой нэг үгтэй хэрэглэгдэх бус тухайн өгүүлэмжийн хэрэглээний талыг ч харгалзан үзэх шаардлагтай болох нь харагдаж байна. Гуравдугаарт, тодорхой тооны үгүйсгэх туйл үг нь өөрийн хувилбар бүхий үгстэй болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн үгүйсгэх туйл үг хэлбэрээ өөрчлөн илэрч болох ба энэ тохиолдолд тэдгээр нь нэг үндэс бүхий үг бөгөөд өөр хоорондоо бүрэн сэлгэж хэрэглэгдэх боломж бүхий онцлогтой болох нь харагдаж байна. Дөрөвдүгээрт, хүч нэмэгдүүлэх сул үг ‘ч’ нь асуух төлөөний үгтэй хамт хэрэглэгдэн үгүйсгэх төлөөний үгийг үүсгэж өгүүлбэрт тодорхойгүй чанар бүхий ‘чөлөөт сонголт(free choice)’ гэсэн утга илэрхийлж байна. Гэхдээ эдгээр нь үгүйсгэх болон батлах өгүүлбэрийн аль алинд чөлөөтэйгээр хэрэглэгдэх тул үүнийг үгүйсгэх туйл үг гэж үзэх боломжгүй байгаа нь харагдаж байна. Уг өгүүлэлд авч үзсэн үгүйсгэх туйл үгийн үндсэн шинж хийгээд энэ төрлийн утга, үүрэг бүхий үгийн сангийн нарийвчилсан судалгааг дараа дараагийн судалгаандаа авч үзэх бөгөөд энэхүү судалгааны ажил нь орчин цагийн монгол хэлний үгүйсгэх туйл үгийн талаарх дараа дараагийн судалгааны үндэс болоосой хэмээн хүсч байна.

참고문헌 (24)

  1. 강? 신, "현대몽골어의 분류사와 양화구문", 몽골학, 3, pp.1~19 (1995)
  2. 강? 신, "현대몽골어 첨사 ?의 의미와 기능", 몽골학, 10, pp.1~23 (2000)
  3. 구종남, "국어부정극어의 유형", 국어국문학, 38, pp.5~27 (2003)
  4. 구종남, "화용론적 가정과 부정극어", 한국언어문학, 60, pp.5~17 (2006)
  5. 김영희, "한국어 통사현상의 의의" (2005), 역락
  6. 남승호, "한국어 부정극어의 유형과 그 허가조건", 언어학, 22, pp.217~243 (1998)
  7. 시정곤, "국어의 부정극어에 대한 연구", 국어국문학, 119, pp.49~78 (1997)
  8. 시정곤, "국어의 부정어와 어휘분해", 한국어학, 7, pp.193~225 (1998)
  9. 이정민, "Negative Polarity Items in English and Korean", Language Science, 18 (1996)
  10. 이재영, "부정극어와 부정어", 언어, 29(1), pp.107~120 (2004)
  11. 이환묵, "국어의 극어와 화용상의 가정", 어학연구, 13(2), pp.115~127 (1977)
  12. 이환묵, "극어형성토씨 ?도", 한글, 176, pp.93~122 (1982)
  13. 임유종, "부정표현과 호응하는 부사의 사용양상과 한국어 교육", 한민족문화연구, 20, pp.187~214 (2007)
  14. 侯万庄, "現代蒙語虛詞例釋" (1990), 洛陽
  15. 侯万庄, "現代蒙語虛詞例釋" (1990), 洛陽
  16. Д.Бадамдорж, "Монгол хэлний ?гийн сангийн утгаз?й, МУИС МХСС" (2006), Улаанбаатар
  17. П.Бямбасан, "Орчин цагийн монгол хэлний ?г з?йн байгуулалт. Монгол хэлний ?йл ?гийн тогтолцоо" (1987), Улаанбаатар
  18. Д.Т?м?ртогоо, "現代蒙英日辭" (1977), 開明書院
  19. Я.Цэвэл, "Монгол хэлний товч тайлбар толь, Б?гд Найрамдах Монгол Ард Улсын шинжлэх Ухааны Академи Хэл зохиолын х?рээлэн" (1966), Улаанбаатар
  20. Charles R. Bawden, "Mongolian?English Dictionary, Kegan Paul International, London and New York", ~ (1977)
  21. Poppe, N., "Grammar of written Mongolian" (1954), Otto Harrassowitz
  22. Poppe, N., "Mongolian Language Handbook" (1970), Center for Applied Linguistics
  23. Rita Kullmann, "Mongolian Grammar" (1996), Ulaanbaatar
  24. Street, John Charles, "Khalkha structure. Uralic and Altaic Series 24" (1963), Folklore and Linguistics

이 간행물의 다른 논문 (10건)